Чүнбүг Их Сургуулийн

                                                                 эмнэлгийн танилцуулга

 

 

                                                                                                                         ◆ ‘big 5’ багтдаг бусад эмнэлгүүдтэй мөр зэрэгцэн алхаж яваа улсын  

                                                                                                                         их сургуулийн эмнэлэг юм. Чүнбүг Их Сургуулийн эмнэлэг нь 1991  

                                                                                                                         онд улсын анагаахын их сургуулийн харъяа эмнэлгээр байгуулагдсан.  

                                                                                                                         Чүнчонбүг аймгийн иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд  

                                                                                                                         хувь нэмрээ оруулахаар их хичээн зүтгэсний хүчинд эдүгээ 805 ортой,

                                                                                                                         өдөрт дунджаар 2500 хүн амбулториор эмчлүүлж, 550 хүн хэвтэн 

                                                                                                                         эмчлүүлж байдаг бөгөөд бид үйлчлүүлэгчдэдээ чин сэтгэлээсээ хандан 

                                                                                                                         үйлчилж  байна.

                                                                                                                                     Эдүгээ Чүнбүг Их Сургуулийн эмнэлэг нь аймгийнхаа хамгийн шилдэг

                                                                                                                                     эмнэлгийн байгууллагаар зогсохгүй ‘big 5’ багтдаг бусад эмнэлгүүдтэй

                                                                                                                                     мөр зэрэгцэн алхаж яваа улсын их сургуулийн эмнэлэг болсон юм. 

 

 ◆ Хорт хавдарын төв бүхий 14 мэргэшсэн эмчилгээний төв, 24 тасаг, 1260 эмч ажилтантай.

- Чүнбүг их сургуулийн эмнэлэг бол дээд зэрэглэлийн 3 дахь эмчилгээний салбар болох зүрх судас тархины эмчилгээний, түргэн тусламжийн эмчилгээний, хорт хавдарын, нярай эрчимт эмчилгээний, сэтгэцийн эрүүл мэндийн, зөнөх өвчний, амьсгалын замын өвчний зэрэг төвүүдтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна.

 

◆ Эрүүл мэнд шинжилгээний төвийн үйл ажиллагаа

Чүнбүг их сургуулийн эмнэлэг нь насанд хүрэгчдэд элбэг тохиолддог ходоод болон бусад хорт хавдар, зүрхний булчингийн хатуурал, зүрхний өвчин зэргийг илрүүлж чадах MRI/PET-CT зэрэг хамгийн сүүлийн үеийн оношлогооны тоног төхөөрөмжтэй хувь хүн бүрийн онцлогт тохирсон олон янзын эрүүл мэндийн хөтөлбөрийн үйл ажиллагааг явуулж байна.

Мэргэжлийн эмч шинжилгээний хариуг үзэж зөвлөгөө өгч дараах шинжилгээ, эмчилгээг шаардлагатай тохиолдолд амбулатори ба нарийн мэргэжлийн эмчид та бүхнийг холбож эрүүл мэндийг тань хамгаалах болно.

 

◆ Хорт хавдарыг эмчилдэг төрөлжсөн эмнэлэг

-Чүнбүг их сургуулийн эмнэлэг нь хорт хавдарыг эмчилдэг мэргэжлийн эмнэлэг юм.

Хорт хавдарын үндсэн шалтгааныг олохын тулд эсийн шинжилгээнээс эхлээд CT/MRI/PET-CT оношлогооны хэрэгсэлээр дамжуулан илрүүлэн эмчилж байна. Сорвигүй ходоодны хагалгааг хийж, шулуун гэдэсний хорт хавдарын хэвлийн хөндийн хагалгааг хийж байна. Үүнээс гадна тархины хавдарын хагалгаа, хөхний хагалгаа, өндгөвчний хорт хавдар зэргийг мэргэжлийн ур чадвартайгаар хийж байна. Бидний ажлыг БСНУ-ын засгийн газраас үнэлэн мэргэжлийн эмнэлгүүдийг нэг болгосон юм.   

                                                            

◆ Үе мөч, сээр нурууны төрөлжсөн эмнэлэг

-Чүнбүг их сургуулийн эмнэлэг нь үе мөч, сээр нурууны төрөлжсөн эмнэлгийн үйл ажиллагааг явуулж байна. Мөрний үеийн, түнх, өвдөгний өвчтэй өвчтөнд хиймэл үе суулгах зэрэг хагалгааг хийж байгаа бөгөөд хүзүү болон нурууны диск, сээр нурууны сувгийн нарийсалттай өвчтөнд тохирсон мини-лазер дурангийн хагалгаа, нурууны үе хайлуулах зэрэг хагалгааг хийж байна.

Мөн яс сийрэгжилтийн учир шалтгааныг хурдан илрүүлэн 

эмчилж байна. 

 

◆ Хамгийн сүүлийн үеийн робот хагалгаа хийж байгаа бөгөөд

сүүлийн үеийн эмчилгээний тоног  төхөөрөмжтэй.

-Чүнбүг их сургуулийн эмнэлэг нь хамгийн сүүлийн үеийн

эмчилгээний дижитал тоног төхөөрөмжтэй эмнэлэг юм.

Робот хагалгаа дабинжи, 3.0(테슬라) MRI&MRA, PET-CT зэрэг

хагалгааг 3Д хэт авианы өндөр зэрэглэлтэй багажаар

өргөжүүлэн нарийн хийдэг хагалгааг хийж байна.

Урологийн тасгийн түрүү булчирхайн хорт хавдарын, дотор

эрхтэн болон ходоодны хорт хавдарын, бамбай булчирхайн

зэрэг хагалгааг мэргэжлийн өндөр түвшинд амжилттай

хийж байна.

 

◆ Улсын төсөвтэй зүрх судас тархины төрөлжсөн эмнэлэг

-Чүнбүг их сургуулийн эмнэлэг нь цаг хугацаатай өрсөлддөг

зүрх, тархины өвчтэй өвчтний төлөөх эмнэлэг юм. Архаг

зүрхний булчингийн эмчилгээгээр 1-рт ордог эмнэлэг, тархи

судасны өвчний эдгээлтээрээ 1-рт ордог ур чадвар

нь хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлэг юм.

 

◆ Олон улсын эмчилгээний төвийн үйл ажиллагаа

-Чүнбүг их сургуулийн эмнэлэг бол монгол хүмүүс болон

гадаад өвчтний төлөөх олон улсын эмчилгээний төвийн

үйл ажиллагааг явуулж байна.

 

Мөн гадаадын эмнэлгүүдтэй хамтын ажиллагаа, солилцоотой ажилладаг бөгөөд эмчилгээний сургалтыг зохион байгуулж олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

 

* Эмчилгээний төлбөр төлөх боломжгүйгээс эмчилгээ хийлгэж чадахгүй, орчин үеийн эмчилгээний технологиор эмчлүүлэх боломжгүй гадаад өвчтөнд тусламж үзүүлэх зорилготой хуваалцах халамжийн эмчилгээ зэргийг өргөжүүлэхийн төлөө хичээн зүтгэж байна.

Эмнэлгийн үзлэг болон эмчилгээний дэлгэрэнгүй  мэдээлэл авахыг хүсвэл

Утас: +82-70-4639-7283 (Монгол)

           +82-70-4639-7281 (Солонгос)

Монгол дахь оффисын дугаар  :

            9505-4415, 9199-8109, 9699 - 5569

И-мэйл: ubiqe@naver.com

​​
Messenger: krmedical911 (Yahoo  & Skype)

© 2013 by Korea Medical Tourism Center   operated by  Ubique Co., Ltd.

Хаяг: 514 hyundai itel ,1457 dunsan-dong, seo-gu, , Daejeon Metropolitancity (zip: 302-831), KOREA