Сөүл Үндэсний Их Сургуулийн Бундан эмнэлгийн бөөр дотоод шүүрлийн тасаг нь түрүү булчирхайн хавдрын хагалгаа, нарийн бүдүүн гэдэсний хавдрын хагалгаа, роботын хагалгаа гэх мэт эмчилгээний үйлчилгээгээр адил чиглэлийн байгууллагуудыг тэргүүлж байна. Солонгос дахь түрүү булчирхайн хорт хавдрын хагалгааны тоо эрс нэмэгдсэнээс үүдэн шээс ялгаруулах системийн хавдрын төвөөс сүүлийн үеийн Да Винчи (Da Vinci) Роботыг ашиглан илүү аюулгүй хагалгааг хийж байна.

 

Тархи мэдрэлийн системийн төв нь одоогийн байдлаар тархины судасны гажгийг засах хагалгааны 90 гаруй хувийг тархины ангиографийн аргаар гавлыг нээхгүйгээр хийж байна.

Сөүл Үндэсний Их Сургуулийн Бундан Эмнэлэг

 
СҮИСБЭ нь Солонгосын эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарын тэргүүлэгч 

 

Сөүл Үндэсний Их Сургуулийн Бүндан Эмнэлэг (СҮИСБЭ) нь Сөүл Үндэсний Их Сургуулийн Төв эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний аргын дагуу ажиллаж байгаа бөгөөд орчин үеийн төгс цахим эмчилгээний үйлчилгээн дээр тулгуурлан ажиллаж байна. СҮИСБЭ нь Солонгос улсын эрүүл мэндийн салбарт шилдэг эмч, ажилтнууд болон дээд зэрэглэлийн тоног төхөөрөмжөөрөө тэргүүлж байна. Орчин үеийн шилдэг техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон СҮИСБЭ нь цаашлаад дэлхийн шилдэг эмнэлэг болохын төлөө зогсолтгүй ажилласаар байна.

 

СҮИСБЭ нь одоогийн байдлаар 8-н тусгай төв, 23-н клиникийн тасаг, 909 ортой бөгөөд өдөрт 4000 гаруй өвчтөнд амбулториор үйлчилж байна. Хагалгааны тасгийн Лапароскоп дуран хагалгааны баг нь урьд өмнө нь бусад эмнэлэгт хийгдэж байгаагүй шинэ хагалгааг амжилттай хийсээр байна. Тиймээс СҮИСБЭ нь дотрын хавдрын лапароскоп дуран хагалгаагаар дэлхийн хэмжээнд шилдэгт тооцогддог.

 

Уушигны төв нь Солонгос улсад анх удаа улаан хоолойн хавдрын тусгай дурангийн хагалгааг амжилттай хийсэн. Түүнээс гадна, анхан шатны уушигны хавдрын хагалгааны хувьд 90-ээс илүү хувь нь дуран хагалгааг хэрэглэдэг.

 

 

Эмнэлгийн үзлэг болон эмчилгээний дэлгэрэнгүй  мэдээлэл авахыг хүсвэл

Утас: +82-70-4639-7283 (Монгол)

           +82-70-4639-7281 (Солонгос)

Монгол дахь оффисын дугаар  :

            9505-4415, 9199-8109, 9699 - 5569

И-мэйл: ubiqe@naver.com

​​
Messenger: krmedical911 (Yahoo  & Skype)

© 2013 by Korea Medical Tourism Center   operated by  Ubique Co., Ltd.

Хаяг: 514 hyundai itel ,1457 dunsan-dong, seo-gu, , Daejeon Metropolitancity (zip: 302-831), KOREA