Ёнсэй Их Сургуулийн Сэвранс Эмнэлэг 

 
Анхдагч бөгөөд Тэргүүлэгч

 

Ёнсэй Их Сургуулийн Сэвранс эмнэлэг нь анх 1885 онд эмч, номлогч Хорасе Н.Аллен байгуулсан бөгөөд Солонгосын орчин үеийн анагаах ухааны суурь болж 120 орчим жилийн турш улс даяар эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлсээр байна.

 

Сэвранс эмнэлэг нь эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулахын төлөө эрүүл мэндийн шинжилгээ оношлогоо болон эмчилгээг Солонгост анх удаа нэвтрүүлэн нарийн мэргэшүүлэн ажиллаж байх явцдаа Хавдрын төв, Нөхөн сэргээх эмнэлэг, Зүрх судасны эмнэлэг, Нүдний эмнэлэг, Хүүхэд болон өсвөр насныханы клиник, Түргэн тусламжийн төв, Чихрийн шижингийн төв, Харшилын клиник болон Эрчимт эмчилгээний төвүүдийг байгуулжээ.

 

Үүнээс гадна Сэвранс эмнэлэг нь өвчтнүүдийн сэтгэл ханамжийн санал асуулга, чанар дээшлүүлэх менежмент, эмнэлгийн үйлчилгээний заавалчилгааны дагуу ажилладаг  шинэ төрлийн эмнэлгийн ёс зүйг эрхэм болгон ажиллаж байна.

 

Сэвранс эмнэлэг нь Солонгос улсын эрүүл мэндийн салбарыг тэргүүлэгч эмнэлгүүдийн нэг бөгөөд өөрсдийн ур чадвар амжилтаа дэлхийн хэмжээнд дээшлүүлэхээр эмнэлгийн шинжилгээний чанар болон эмчилгээг дээшлүүлж орчин үеийн шилдэг техник технологийг судлан эмч мэргэжилтнүүдээ сурган өвчтөн үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд сэтгэл хангалуун байдлыг дээшлүүлэхийн төлөө эрчимтэй ажиллаж байна.

Эмнэлгийн үзлэг болон эмчилгээний дэлгэрэнгүй  мэдээлэл авахыг хүсвэл

Утас: +82-70-4639-7283 (Монгол)

           +82-70-4639-7281 (Солонгос)

Монгол дахь оффисын дугаар  :

            9505-4415, 9199-8109, 9699 - 5569

И-мэйл: ubiqe@naver.com

​​
Messenger: krmedical911 (Yahoo  & Skype)

© 2013 by Korea Medical Tourism Center   operated by  Ubique Co., Ltd.

Хаяг: 514 hyundai itel ,1457 dunsan-dong, seo-gu, , Daejeon Metropolitancity (zip: 302-831), KOREA